
Герман Улсын Мюнхен хотноо болсон буудлага спортын H&N цомын тэмцээнд оролцсон Монгол Улсын баг тамирчдаас ОУХМ Энхтайваны Даваахүү хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр 10 метрийн хийн гар бууны дасгалд цэцээ сорьсон бөгөөд уг дасгалд Италийн тамирчин Монна Паоло 583 оноо, Украины тамирчин Омелчук Олег 583 нар алт, мөнгөн медаль хүртжээ.
Харин АНУ-ын тамирчин Николаус Моурер, ОУХМ Э.Даваахүү нар 582 оноогоор хүрэл медалийн эзэд болсон байна.
Сонирхуулахад, Монголын буудлага спортын тамирчдаас “Токио 2020” олимпын наадмын хоёр дахь эрхийг ОУХМ Э.Даваахүү Бээжин хотноо 2019 оны нэгдүгээр сарын 20-29-нд болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9 оноогоор тавдугаар байрт шалгарч авсан юм.
Тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэснийхээ үр дүнд ийнхүү Токиогийн олимпыг зорихоор болоод байна.
Сонирхуулахад, Э.Даваахүүгийн гэр бүлийн хүн болох Г.Хэрлэнцэцэг Армийн дэлхийн аварга бөгөөд спортын нэг төрлөөр хичээллэдэг аж.
ОУХМ Э.Даваахүү хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 546 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.