Шууд Chart

Бурхан Халдун хайрханы тахилгыг зургаадугаар сард хийнэ

2014-03-25 09:12:00

Бурхан Халдун уулын төрийн тахилгын уламжлалт ёс заншлыг сэргээх, ээлжит төрийн тахилгын товыг тогтоох хэлэлцүүлэг өчигдөр БОНХЯ-ны "Хаан танхим"-д боллоо.

Хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хэнтий, Төв аймгийн удирдлагууд, ШУА-ын Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Дашчойлон хийд зэрэг байгууллагын  мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцсон байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид Бурхан Халдун хайрханы төрийн тахилгын өдрийн товыг тогтоох, төрийн тахилга, тайлгыг уламжлалын дагуу Бурхан Халдун хайрханы бараа нь харагдах газраас хийх, хүндэтгэлийн овоо байгуулах газрыг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцээд Төрийн тахилгыг 2014 оны зургаадугаар сарын зургааны өдөр хийхээр тогтжээ.
 
Төрийн тахилгын үед Бурхан Халдун хайрханы Дээд овоонд цөөн тооны хүмүүс очиж төрийн тахилгын ёслол үйлдэх, тайлгыг Цагаан арал орчимд хийж, өмнө байсан овооны суурийг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Дашчойлин хийд, холбогдох газрууд хамтран сэргээх асуудал дээр оролцогчид санал нэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт санал хүргүүлэхээр болжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Бурхан Халдун хайрханы тахилгыг зургаадугаар сард хийнэ  
Үзсэн: 3906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-03-25 21:15
Ардчилсан нийгмийн нэг шинж бол шашныг төрөөс ангид байлгах явдал.татвар төлөгчдийн мөнгөөр амьдрагч төрийн тэргүүн түүнийг даган баясагч их бага дунд гарын түшмэдүүд тахиж байгаа уул овоо руу нь очиж ажлаа барна.Энэ балай солиотой хоцрогдлоо гайхуулсан суртлаа зогсоох хэрэгтэй. тэр мөнгөөрөө нийгэмд хэрэгтэй зүйл бүтээ.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-25 13:51
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, Хатуу хучилттай замаар холбогдсон. хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-03-25 13:50
za Zun tsag aisui...tailaga tahilga Boo morgol iin erin tsag aisui gej.....
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-03-25 11:05
ЭНЭ ЛАМ НАРЫГ ТӨРИЙН ТАХИЛГАД ОРУУЛЦУУЛАХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ...ХАРЪ ХЭЛЭЭР АЛНА ТАЛНА ГЭЖ БАЙГАА Ч ЮМ БИЛҮҮ БҮҮ МЭД ЮМ ДОНГОСДОГ АРД ТҮМНИЙГ ХҮЛЦЭНГҮЙ ДОРОЙ АРЧААГҮЙ БОЛГОДОГ. ОВООГ ХАДАГ ,ХИЙМОРИЙН ДАРЦАГ НЭРТЭЙ БУДАГТАЙ ДААВУУГААР БУЗАРЛАСАН ИЙМ БАЛАЙ ЮМНААС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ БИД БУДДАГ ШҮТСЭНЭЭР БУРХАНД ӨӨРИЙГӨӨ ДААТГАСАН ЯМАРЧ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ АРЧААГҮЙ НЭГЭН БОЛЦГООЖ БАЙНА ЯДАЖ ТӨРИЙН ТАХИЛГАД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙЯ ДАА.... ТӨР ХҮРТЭЛ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ БОЛЖ БОЛОХ УУ....
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-03-25 11:05
ЭНЭ ЛАМ НАРЫГ ТӨРИЙН ТАХИЛГАД ОРУУЛЦУУЛАХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ...ХАРЪ ХЭЛЭЭР АЛНА ТАЛНА ГЭЖ БАЙГАА Ч ЮМ БИЛҮҮ БҮҮ МЭД ЮМ ДОНГОСДОГ АРД ТҮМНИЙГ ХҮЛЦЭНГҮЙ ДОРОЙ АРЧААГҮЙ БОЛГОДОГ. ОВООГ ХАДАГ ,ХИЙМОРИЙН ДАРЦАГ НЭРТЭЙ БУДАГТАЙ ДААВУУГААР БУЗАРЛАСАН ИЙМ БАЛАЙ ЮМНААС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ БИД БУДДАГ ШҮТСЭНЭЭР БУРХАНД ӨӨРИЙГӨӨ ДААТГАСАН ЯМАРЧ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ АРЧААГҮЙ НЭГЭН БОЛЦГООЖ БАЙНА ЯДАЖ ТӨРИЙН ТАХИЛГАД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙЯ ДАА.... ТӨР ХҮРТЭЛ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ БОЛЖ БОЛОХ УУ....
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-25 10:19
овоо уул тахих тайх ёс бол бөөгийн зан үйл юм. 10 хангал хийгээд бусад догшин сахиусууд ч гэсэн бөөгийн тэнгэрүүд гэдгийг лам нар мэдхийн дээдээр мэдэж байгаа, түүнчлэн овоо тахилгын сударт Гимлайн уулсын эздийг дуудаж, монголчуудын сүр хүчийг дарж өгхийг хүсэмжилсэн утга байдаг, энэ бүхнийг эцэс болгох, үнэн учрыг хэлэх зоригтон байна уу?
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2014-03-25 10:08
1206 онд шарын шашин манайд байгаагүй шүү дээ тэгтэл энэ гандангийн лам нар юу вэ
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-03-25 09:30
boogiin tahilagtai uul shuu dee.ene ued lam nar tahival baigliin gamshig bolj magdaggui . huleej avahgui gesen ug.

Бидэнтэй нэгдээрэй