Шууд Chart

НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын "Төгсгөлийн баримт бичиг"-ийг батлав

2014-03-25 09:18:50

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын Комиссын ээлжит 58 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо 2014 оны гуравдугаар сарын 10-21-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн.  

Энэхүү чуулганаас гарах "Төгсгөлийн баримт бичиг"-ийг НҮБ-ын гишүүн орны төлөөллүүд нухацтай хэлэлцсэний эцэст зөвшилцөлд хүрч баримт бичиг батлагдлаа.
 
"Төгсгөлийн баримт бичиг"-т гишүүн орны төлөөллүүд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүхий л хэлбэрийн хүчирхийллийг таслан зогсоох, Бээжингийн Тунхаглалын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эхийн эндэгдлийг бууруулах зэрэг асуудлуудыг санал нэгтэйгээр тусгасан байна. "Төгсгөлийн баримт бичиг"-ийн ач холбогдол нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахад улс орнуудын баримтлах чиг хандлагыг нэгдмэл болгоход оршиж байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын "Төгсгөлийн баримт бичиг"-ийг батлав   
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй