![](/uploads/201403/news/thumb/34f18505ab9ec2e766531509fa6f98f8_x3.jpg)
Нийслэлийн хэмжээнд 240 мянган иргэн орон сууцанд амьдардаг. Үүнээс 86 мянган иргэн орон сууц, төрийн өмчийн ОСНААУГ-ын конторт харьяалагддаг байна.
Харин эдгээр орон сууцны хэрэглэгчдэд төрийн 21, хувийн 44 контор үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр контор орон сууцны байршлаас шалтгаалан хэрэглэгчдээс цэвэр бохир ус, дулааны төлбөрөө өөр өөрөөр тооцож шимтгэлээ авдаг. Хураасан төлбөрөө дулаан, цэвэр бохир усаар хангагч байгууллага руу шууд шилжүүлж чадахгүй байгаагаас хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах, халаалт доголдох тохиолдол гарч байгаа аж.
Энэ шимтгэлийг инженерийн шугам сүлжээ талаасаа нэг үнэлгээнд оруулж банкны дансаар дамжуулан шууд хангагч байгууллага руу шилжүүлэн мөнгөний урсгалыг хүний оролцоогүйгээр зохицуулах /нэг загварт оруулах/ саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргалаа. Уг саналыг нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар дэмжсэн бөгөөд ирэх пүрэв гарагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх ажээ.
Дулаан, цэвэр, бохир усны шимтгэлийг нэг үнэлгээнд оруулна | ||
Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.