![](/uploads/201403/news/thumb/8c51227e1f1ab9591357f3dea2103ee0_x3.jpg)
Зам тээврийн яам, Монголын авто замчдын холбооноос хамтран манай улсад хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Road expo-2014” олон улсын үзэсгэлэн, хурал энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнд Монголын болон ОХУ, Хятад, БНСУ, Япон, Канад, АНУ, Герман, Францын 80 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцож, өөр өөрсдийн үйл ажиллагаагаа олонд танилцуулж, туршлага солилцжээ.
Гадаадын 12 орны зам барилгын компани, техник тоног төхөөрөмж, лабораторийн шинжилгээ, зам барилгын материал нийлүүлэгч компани оролцсон энэхүү үзэсгэлэн, бага хурлын нээлтэд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Монголын авто замчдын холбооны тэргүүн Н.Бямбаа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар болон үзэсгэлэнгийн ерөнхий болон дэмжигч ивээн тэтгэгч байгууллагуудын удирдлагууд оролцсон байна.
Үзэсгэлэн нийтдээ 12 мянган хүн үзэж сонирхсон бөгөөд Европийн техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт сайн байсан талаар Монголын авто замчдын холбооноос мэдээллээ.
“Road expo-2014”-ыг 12 мянган хүн үзжээ | ||
Үзсэн: 1069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.