Шууд Chart

Цахим хичээлийг ирэх хоёрдугаар сарын 3-наас эхлүүлнэ гэв

2020-01-28 10:12:20

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өчигдөр тушаал гаргаж, сургуулийн өмнөх бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгаар теле хичээл зохион байгуулахыг холбогдох газруудад үүрэг болгосон юм.

Мөн их дээд сургууль, коллежийн захирал нарт сургалтын хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг чанартай, үр дүнтэй зохион байгуулах, соёл урлагийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг даалгасан билээ.

Тэгвэл энэ талаар тус яамны хэвлэл мэдээлэлийн албанаас тодруулахад, “Бид яг одоо 10-аад телевизийн төлөөлөлтэй уулзах гэж байна. Энэ уулзалтаар яг ямар хичээлийг хэдэн цагаас заах, хэн гэдэг багшийг сонгох тухай ярилцах юм. Гэхдээ багш нарыг БСШУСЯ болон багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс сонгоно. Ямартай ч хичээлээ ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 3-наас эхлүүлнэ” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цахим хичээлийг ирэх хоёрдугаар сарын 3-наас эхлүүлнэ гэв  
Үзсэн: 3093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Irgen [127.0.0.xxx] 2020-01-30 02:21
Odo hilee haagaad hyatad hun nevtrehiig horiglomoor yumaa.
saran [127.0.0.xxx] 2020-01-29 01:09
ogloo 8 stagt
Зочин [127.0.0.xxx] 2020-01-28 23:31
Heden tsagaas yum beeeeee
Amirlan [127.0.0.xxx] 2020-01-28 19:40
Medku ym chine 3.2-oos ehluulsen deer bho
Зочин [127.0.0.xxx] 2020-01-28 12:44
bas neg mungu ugaah svrjin arga
Зочин [127.0.0.xxx] 2020-01-28 15:32
yum bolhiniig dandaa surguur hardag humuus dotroo ih baihiimaa
Зочин [127.0.0.xxx] 2020-01-28 12:28
Хөтөлбөр нь байна уу?
Зочин [127.0.0.xxx] 2020-01-28 12:25
Ямар телевизээр юм бэ

Бидэнтэй нэгдээрэй