Өчигдөр шөнө Иракийн нийслэл Багдад хотод АНУ-ын элчин сайдын яамны байранд пуужингаар цохилт өгсөн байна. Орон нутгийн хэвлэлүүдийнх нь мэдээлснээр АНУ-ын ЭСЯ-ны барилга пуужингийн цохилтод өртөж, бага зэргийн эвдрэл үүссэн, гурван хүн гэмтэж шархадсан байна.
Нийтдээ гурван пуужингаар харвасны нэг нь ЭСЯ-ны зоогийн газарт туссан бол хоёр нь ЭСЯ-наас зайтай унажээ. Одоогоор энэ халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байна. Багдад хотын хатуу харуул хамгаалалтай ногоон бүс рүү пуужингаар харвасан энэ халдлагыг Иракийн ерөнхий сайд зэмлэн буруутгасан мэдэгдэл гаргажээ.
Тэрээр дахин ийм халдлага гарахаас урьдчилан сэргийлэх, гэм буруутныг олж хариуцлага тооцохыг холбогдох байгууллагууддаа үүрэг болгожээ. Тэрээр иймэрхүү халдлага үйлдээд байвал Ирак улс дайнд татагдан орох аюултайг анхааруулжээ. АНУ-ын төрийн департамент элчин сайдын яам нь халдлагад өртсөнийг шууд буруутгаагүй ч Иран болон түүний дэмждэг зэвсэгт бүлэглэлүүд өнгөрсөн 9-р сараас хойш Ирак дахь АНУ-ын цэргүүд рүү 14 удаа халдлага үйлдлээ. Иракт аюулгүй байдлын орчин хүнд хэвээр байна. Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд аюул занал учруулсаар байна гэдгийг сая гаргасан мэдэгдэлдээ онцолжээ. АНУ-ын засаг захиргаа дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах үүрэг амлалтаа бүрэн хангахыг Иракийн засгийн газраас шаардаж байна.
| Ирак дахь АНУ-ын ЭСЯ пуужингийн халдлагад өртжээ | ||
| Үзсэн: 646 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.