Шууд Chart

БНЭУ-ын эйр Индиа компани бүх хувьцаагаа зарна

2020-01-28 10:49:29

Энэтхэгийн Эйр Индиа компани 8 тэрбум америк долларын үнэлгээ бүхий хувьцаагаа бүгдийг зарахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Энэтхэг улсын үндэсний иргэний агаарын тээврийн тус компани ажилчдынхаа цалинг тавих, түлш худалдан авахаас эхлээд 10 гаруй жил хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй тулгарч, өр зээл нь нэмэгдсэн нь бүх хувьцаагаа зарахаас аргагүйд хүргэжээ.

Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхийн тулд эдийн засгийн алдагдалтай хөрөнгөө зарах алхмуудыг хийж эхэлжээ. Саяхан тус компанийн удирдлага хэрэв худалдан авагч олдохгүй бол Эйр Индиа компанийн үйл ажиллагааг зогсоохоос аргагүй гэж анхааруулсан байна. Ингээд өнөөдөр Энэтхэгийн иргэний агаарын тээврийн компани хувьцаагаа 100% зарах тендер зарласан байна. Худалдан авагчийн материалыг 3-р сарын 17-нд эхний байдлаар баталгаажуулахаар хугацаа товложээ.

1932 онд байгуулагдсан, Энэтхэгийн агаарын тээврийн салбарт монополь эрхтэй, цагтаа агаарын хаан гэж алдаршиж байсан Эйр Индиа сүүлийн жилүүдэд санхүүгийн хүндрэлтэй тулгарч улмаар хямд нислэгтэй компаниудад байр сууриа алдахад хүрчээ. Энэтхэгийн төрийн мэдлийн газрын тосны компаниуд эйр Индиа компанид түлшний өртгөө дийлэхгүй нөхцөл байдал үүсэж гэж үзээд өнгөрсөн 8-р сараас хойш түлш нийлүүлэхээ зогсоожээ. Гэвч засгийн газрын зуучлалтай яриа хэлэлцээ хийсний дүнд газрын тосны компаниуд нь түлш нийлүүлэлтээ сэргээсэн юм байна. Эйр Индиа нь 13мянган байнгын ажилтантай, 1850 гаруй нисгэгчтэй, дэлхийн том компаниудын нэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ-ын эйр Индиа компани бүх хувьцаагаа зарна  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй