Шууд Chart

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нүдний лазер эмчилгээний аппарат гардууллаа

2020-01-28 12:30:52

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт нүдний даралтын  болон торлогийн эмгэгийн лазер эмчилгээний аппарат нь Монгол улсын нүдний тусламж, үйлчилгээнийн хөгжил, нэн ялангуяа төрийн эрүүл мэндийн байгууллагын нүдний тусламж, үйлчилгээний эмчилгээний нэр төрлийн нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг сайжруулах, ард иргэдэд санхүүгийн хүндрэлгүй нүдний тусламж, үйлчилгээг авахад үнэтэй хувь нэмэр оруулсан нүдээ олсон  хөрөнгө оруулалт юм.


Монгол улсад зайлсхийж болох сохролын тэргүүлэх шалтгаан болж байгаа нүдний даралт ихтэх өвчний эмчилгээг өдгөө төрийн эрүүл мэндийн байгууллагаас зөвхөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийж байгаа нь иргэдэд хүлээгдэл, ачаалал ихтэй байгаа. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт жилдээ нүдний амбулаторийн үзлэгээр 16 000 орчим хүнд үзлэг шинжилгээ хийдэг ба үүнээс лазер эмчилгээ шаардлагатай 2 500 орчим өвчтөнг хувийн эмнэлэг рүү илгээж байна.


Энэхүү эрэлт хэрэгцээг үндэслэн нүдний лазер эмчилгээний технологийг лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэх нэн шаардлагатай байгаа билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Улсын гуравдугаар төв эмнэлэгт нүдний даралтын  болон торлогийн эмгэгийн үеийн лазерын аргаар мэс засал хийх аппаратыг нийлүүлсэнээр үүсээд байгаа тулгамдаж буй асуудлыг шийдэх чухал ач холбогдолтой юм

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нүдний лазер эмчилгээний аппарат гардууллаа  
Үзсэн: 535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй