Шууд Chart

Монголын үндэсний олимпын хороо зарлаад байсан арга хэмжээгээ хойшлууллаа

2020-01-28 12:41:54

Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан хуралдаж, энэ сарын 27-ноос ирэх гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.

Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний олимпын хорооноос дээрх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны “Гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгуудын Спортын удирдах ажилтны сургалт – семинар” зэрэг арга хэмжээг цуцалж, хугацааг нь хойшлуулсан болохыг мэдэгдэв.

“Спорт-Олимпын их гэр бүлийн гишүүддээ, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сайтар сахиж, дархлаагаа дэмжихийг уриалж байна” хэмээн мэдэгдэлдээ бичжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын үндэсний олимпын хороо зарлаад байсан арга хэмжээгээ хойшлууллаа   
Үзсэн: 1425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй