![](/uploads/202001/news/thumb/9e108b9dd5a2078ac2d771640f409302_x3.jpg)
Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар Коронавирусийн халдварын тухай цаг үeийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Өвчтөн "М" 34 настай, эрэгтэй. БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотод 2020 оны нэгдүгээр сарын 19-нд очсон. Онгоцонд байхдаа шинж тэмдэггүй байсан ба Мелбурнд ирсний шөнө халуурсан. Эмнэлэгт хандаж тусгаарлагдан нэгдүгээр сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-ээр дамжуулан мэдээллээ. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой байна.
Австрали улсад монгол хүн шинэ коронавирусийн халдвар авчээ | ||
Үзсэн: 1637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.