Шууд Chart

Үйлдвэрийн ажилчид сургалтад хамрагдлаа

2014-03-25 10:15:22

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл  ахуйн 50 гаруй ажилтан Хөдөлмөрийн яам, ЭМШУИС хамтран Орхон аймагт зохион байгуулсан мэргэжлийн сургалтад хамрагдлаа.

Сургалтаар НЭМС-ийн захирал, доктор, профессор О.Чимэдсүрэн, Орчин-Хөдөлмөрийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Пүрэвдорж, багш, доктор Г.Энхжаргал, багш, магистр Д.Нарансүх нар оролцож, “Ажиллагсдын эрүүл мэндийн био мониторинг судалгааны арга зүй”, “Ажлын байран дахь эргонимик хүчин зүйлс, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл”, “Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн үр дүн, үнэлгээ дүгнэлт өгөх нь”, “Үйлдвэрлэлийн байрны агааржуулалт, төлөвлөлт, эрүүл ахуйн норм хэмжээ”, “Хувийн хамгаалах хэрэгсэл, сонголт, хэрэглээ, анхаарах зүйлс”, “ХАБЭА-н хууль эрх зүйн зохицуулалт, стандартын шинэчлэл” зэрэг сэдвээр 16 цагийн хичээл орсон байна.
 
Энэ удаагийн сургалт нь хөдөлмөрийн эрүүл мэнд судлал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт хийх, дүгнэлт өгөх зэрэг асуудлыг хамарснаараа онцлог сургалт болсон гэж холбогдох албаныхан хэллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Үйлдвэрийн ажилчид сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 1365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй