![](/uploads/201403/news/thumb/170de4596d3ec4ce21a68958762671af_x3.jpg)
Цаг агаарын дулааралтай холбоотой мөсний нягт багасаж, цас, мөс эрчимтэй хайлах үеэр голын ус эргээсээ хальж ойр орчимд нь суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах тохиолдол гардаг.
Иймд малчид, иргэд голын дагууд болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байх, ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татаж шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна | ||
Үзсэн: 852 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.