Шууд Chart

АНУ-ын зарим хотод хамгаалалтын маск олдохгүй байна

2020-01-28 15:56:34

АНУ-д коронавирусын тав дахь тохиолдол  илрээд байгаа. Тэгвэл тус улсын зарим хотын эмийн сангууд хамгаалалтын маскыг  худалдаалж дууссан байна.

АНУ-д бүртгэгдсэн коронавирусын таван  тохиолдлын нэг нь Сиэтл хотод илэрсэн юм. Хятад улсад зорчоод ирсэн Сиэтл хотын оршин суугч коронавирусын халдвар авсан болох нь тогтоогдсон юм. Энэ мэдээлэл цацагдсаны дараагаар Сиэтл хотод хамгаалалтын маскны эрэлт огцом нэмэгдэж,  удалгүй хотын эмийн сангууд бүхий  л маскаа худалдаалж дууссан байна.

Нью-Йорк хотод мөн л эмийн сангууд маскны гачигдалд ороод байгаа талаар мэдээлэл гарсан бол Лос Анжелес хотод нөөцийн маскийг худалдаад гаргахаар болжээ. АНУ дахь коронавирусын халдварын тоо 5 болон нэмэгдсэн үйл явдалтай зэрэгцэн Вашингтон ДС хотод өнгөрсөн амралтын өдрүүдээс хойш маск олдохгүй  байгаа талаар BBC мэдээлжээ.

Вашингтоны Их Сургуульд сурдаг нэгэн хятад оюутан АНУ-д коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэн гэдгийг сонсоод нэг хайрцаг хамгаалалтын маскийг онлайнаар захиалсан гэдгээ хэлсэн байна. АНУ-д Хятадын 360 мянган оюутан суралцаж байгаа юм. Ер нь сүүлийн жилүүдэд Хятадын иргэдийн гадаад орон дахь аяллын тоо эрс нэмэгдсэн байна. 2003 онд Хятадын 20 сая иргэн гадаад улсад зорчиж байсан бол 2018 онд 150 сая болон нэмэгджээ. Гадаадад ажиллаж амьдардаг Хятадууд коронавирусын эсрэг тэмцэлд хувь нэмэр оруулах хөрөнгийг босгох аяныг өрнүүлж эхэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын зарим хотод хамгаалалтын маск олдохгүй байна  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй