Шууд Chart

Америкийн онгоц гадны халдлагад өртсөн шинж тэмдэг ажиглагдаагүй гэв

2020-01-28 16:06:21

Америкийн армийн жижиг оврын нисэх онгоц Талибан зэвсэгт бүлэглэлийн хяналтад байдаг Афганистаны бүс нутагт  сүйрсэн талаар бид мэдээлсэн. Хэдийгээр энэ онгоцны сүйрэлд Талибан бүлэглэл буруутай гэдгээ мэдэгдээд байгаа ч Америкийн нэрээ нууцалсан албан эх сурвалжаас тус онгоц гаднын тэр дундаа Талибанчуудын халдлагын улмаас сүйрсэн шинж тэмдэг ажиглагдахгүй байгааг онцолжээ.

Бөмбөгдөгч E-11A  онгоцны эвдэрч, сүйрсэн эд ангийг харуулсан зураг, дүрснүүд  нийгмийн сүлжээ сайтуудаар цацагдаж байгаа юм. Афганистаны засгийн газраас ослын газар уруу тусгай багийнхныг илгээгээд байгааг мэдээлсэн байна. Шинжээчид ослын газрыг нарийвчлан тогтоох ажлыг юун түрүүнд явуулах юм. Тус онгоц нь Газни гэх мужид осолдсон бөгөөд энэ уулархаг бүс нутгийн зарим хэсэг нь Талибанчуудын хяналтад байдаг аж.

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихуллах Мужахид тагнуулын даалгавар гүйцэтгэж байсан онгоцыг унагаасан талаар мэдээлсэн ч ямар зэвсгийг ашигласан талаараа мэдээлэл өгөөгүй юм. Америкийн албаныхны мэдээлж буйгаар армийн нисэх онгоцонд 10  хүрэхгүй хүн зорчиж явсан мэдээлэл байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америкийн онгоц гадны халдлагад өртсөн шинж тэмдэг ажиглагдаагүй гэв  
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй