Шууд Chart

ЭМЯ: Австралид Монгол Улсын иргэн коронавирусийн халдвар аваагүй байна

2020-01-28 16:11:32

Коронавирусийн цаг үeийн асуудлаар мэдээлэл хийж байна. Эрүүл мэндийн яамнаас Австралийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагатай холбогдон Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвар авсан эсэх талаар нягталлаа.

Эх сурвалжаас нягталсан мэдээллээр тус Монгол Улсын иргэн халдвар аваагүй, халдвар авсан хүнтэй онгоцоор Гуанжугаас Мельбурнд нисч очсон байна. Тодруулбал ”Монгол Улсын иргэн Гуанжугаас Австралийн Мельбурн хотод 2019.01.19-ний өдөр нисч очсон. Очихдоо шинж тэмдэггүй байж байгаад шөнө нь халуурч, 01.25-нд шинжилгээгээр шинэ коронавирусээр өвчилсөн болох нь тогтоогдлоо“ гэсэн мэдээг Австралийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагаас манай улсад мэдээлсэн юм. Үүний дагуу холбогдох эрүүл мэндийн байгууллагатай холбогдон шалгахад Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвараар халдварлаагүй болохыг мэдээллээ.

"Масс" телевизийн лайвыг ашиглав 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭМЯ: Австралид Монгол Улсын иргэн коронавирусийн халдвар аваагүй байна   
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй