Шууд Chart

Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна

2020-01-28 17:25:33

Сүхбаатар аймгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд амарч байгаа ч томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Тус аймгийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 13,1 хувь, түргэн тусламжийн дуудлагын 42,1 хэвтэн эмчлүүлэгчдийн 33,5 хувийг эзэлж байна. 

Тиймээс аймгийн ЭМГ-ын даргын 01 дүгээр сарын 13-ны А/03 тоот томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлын үйл ажиллагааг эрчимжүүлэх тушаалын дагуу өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, харьяа багийн өрхүүдэд гэрийн эргэлтийг тогтмол хийж байна.

Мөн гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийж, төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна  
Үзсэн: 834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй