Шууд Chart

Худалдааны эрх зүйн сургалт явагдаж байна

2014-03-25 11:05:52

Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европийн сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийн ээлжит сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын танхимд энэ сарын 24-28-ны өдрүүдэд явагдаж байна. 

Уг сургалтад Улсын дээд шүүхийн шүүгчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон худалдааны эрх зүйн шүүгч-багшаар бэлтгэгдэж буй  шүүгчид хамрагдаж байгаа аж.
 
Сургалтад олон улсын багш, мэргэжилтнүүд Хувь нийлүүлэгчийн эрх, Даатгалын салбарын маргаан, Зээлдүүлэгчийн эрх, Өрсөлдөөний эрх зүй, Дампуурлын эрх зүй гэсэн сэдвүүдээр  хичээл зааж байгаа юм.

Дашрамд дурдахад, шүүгч-багш нар сүүлийн 10 жилд шийдвэрлэгдсэн иргэн, захиргааны хэргийн шийдвэрүүд, олон улсын туршлага зэрэг дээр үндэслэн дээр дурдсан таван сэдвээр гарын авлага боловсруулж, иргэн, захиргааны хэргийн 200 орчим шүүгчдэд ирэх зургаадугаар сард сургалт явуулах ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Худалдааны эрх зүйн сургалт явагдаж байна  
Үзсэн: 1213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй