
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг ирэх есдүгээр сарын 13-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Манай улсад анх удаа зохион байгуулах тус наадамд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн 193 орны тамирчид оролцоно.
“Олон улсын залуучуудын ногоон наадам” чөлөөт бөх, жүдо, кураш бөх, самбо, жиүжицү, байт харваа, хөнгөн атлетик, шатар, спорт авиралт, усанд сэлэлт, крикет, цахим спорт, хөлбөмбөг, буудлага спорт, ширээний теннис, таеквондо, туялзуур сэлэм, волейбол, сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрөлд паралимп, тусгай олимп, дифлимпийн тэмцээнүүд нэг дор болохоороо онцлог юм.
Тус наадамд оролцох шилдгүүдээ тухайн спорт холбоод тодруулах бөгөөд Монголын шигшээ багийн тамирчдын нэрс зургаадугаар сард албан ёсоор тодорно.
Харин бусад орны тамирчдын мэдүүлэг наймдугаар сараас тодрохыг Зохион байгуулагчид онцлов. “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг угтаж манай улсад хөлбөмбөгийн талбай барьсан төдийгүй мөн усан бассейн, мөсөн өргөө зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг 2012 онд баталсан. Уг хөтөлбөр нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан тогтвортой хөгжилд хүргэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг хэмээн тодорхойлдог юм.
“Олон улсын залуучуудын ногоон наадам” ирэх есдүгээр сард болно | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.