Шууд Chart

МҮОНТ-ээр гарах хичээлийн хуваарийг танилцуулж байна

2020-01-30 09:25:16

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тушаал гаргаж, сургуулийн өмнөх бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгаар теле хичээл зохион байгуулахыг холбогдох газруудад үүрэг болгосон юм.

Мөн их дээд сургууль, коллежийн захирал нарт сургалтын хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг чанартай, үр дүнтэй зохион байгуулах, соёл урлагийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг даалгасан билээ.

Иймд МҮОНТ-ээр гарах хичээлийн хуваарийг дараах байдлаар танилцуулж байна. Уг хичээл нь ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 3-наас эхлэх юм.

MNB 1-р сувгаар:

Сургуулийн өмнөх боловсролийн хичээлийг Даваа-Баасан гарагт өдөр бүр 10:00 цагт.

ЕБС-ийн 1-5-р ангийн хичээлийг Даваа-Баасан гарагт өдөр бүр 14:00 цагт.

ЕБС-ийн 12-р ангийн хичээлийг Даваа-Баасан гарарт өдөр бүр 17:00 цагт.

MNB 1-р сувгийг 1. Юнивишн -1 2. Скаймедиа-2 3. ДДэш ТВ-1 4. Сансар кабель-1 5. MNBC-1 сувгаар гарна.

Монголын мэдээ” сувгаар:

Даваа гарагт 6-11-р ангийн хичээл 10:00-16:40 цагт.

Мягмар гарагт 6-11-р ангийн хичээлийг 10:00-16:40 цагт.

Лхагва гарагт 6-11-р ангийн хичээлийг 10:00-17:15 цагт.

Пүрэв гарагт 6-11-р ангийн хичээлийг 10:00-17:15 цагт.

Баасан гарагт 6-11-р ангийн хичээлийг 10:00-14:10 цагийн хооронд тус тус хүлээн авч үзнэ үү.

Лхагва гарагаас эхлэн Тува хэлээр бэлтгэсэн хичээлийг зөвхөн 1-р ангийнханд зориулан 17:15-17:55 цагийн хооронд хүргэх болно.

Харин 1, 2-р ангийн Казах хэлээр бэлтгэсэн хичээлийг лхагва гарагаас эхэлж 17:55-19:15 цагт.

Пүрэв гарагт 17:55-18:55 цагийн хооронд баасан гарагт 1-5-р ангийн хичээлийг 15:35-18:55 хооронд гарна.

“Монголын мэдээ” сувгийн Юнивишн -13, Скаймедиа-11, ДДэш ТВ-7, Сансар кабель-4, MNBC-41 сувгаар хүлээн авч үзнэ үү.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНТ-ээр гарах хичээлийн хуваарийг танилцуулж байна  
Үзсэн: 2000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй