
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын удирдах албаныхан энэ цаг үед Үндэсний шигшээ баг хэрхэн ажиллах тухай хэлэлцсэн байна.
Хурлаар Спортын төв ордны “А”, “В” зааланд олон нийтийг хамарсан аливаа тэмцээн, уралдаан зохион байгуулахыг ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл хориглож, харин Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ жил “Токио-2020” зуны XXXII олимпын наадам болох учраас Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулийг тасалдуулж болохгүй бөгөөд өндөр хяналтын дор тамирчид бэлтгэлээ базаах шаардлагатай хэмээн уг шийдвэрийг гаргасан аж.
Олимпод оролцох тамирчид бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж болно | ||
Үзсэн: 880 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.