Шууд Chart

Архивын лавлагааг нэг цэгээс олгодог болно

2014-03-25 12:26:56

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт “Дүүргийн архив” буюу төрийн архивын салбар, дунд шатны архивыг байгуулж, орон тоог шийдвэрлэсэн. Энэ нь дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн өмчийн оролцоотой байгууллагуудын архивын баримтыг төвлөрүүлэн авах, хадгалж хамгаалах, байгууллага, иргэдэд цаасан болон цахим баримтаас лавлагаа хуулбар олгох, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой аж.

Нийслэлийн Архивын газраас Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур зэрэг найман дүүргийн ЗДТГ-тай хамтран Хороодын зохион байгуулагч нарт “Архивын баримтыг эмхлэн цэгцлэх, техник боловсруулалт хийх” асуудлаар онол дадлага хослосон хэлбэрээр сургалт явуулж, шаардлагатай ном, гарын авлагаар ханган ажиллаж байна. 

Сургалтад хамрагдсанаар архивын баримтыг архив зүйн үүднээс ангилан төрөлжүүлэх, хадгалах хугацааг зөв тогтоох, хадгаламжийн нэгж бүрдүүлэх, тэдгээрт данс бүртгэл үйлдэх, улмаар дүүргийн архивт нөхөн бүрдүүлэлт хийж баримтаа шилжүүлэх асуудлаар зохих мэдлэг мэдээлэлтэй болж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Архивын лавлагааг нэг цэгээс олгодог болно  
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй