"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Манай улс хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй явж ирсэн нь агаарын бохирдол, түгжрэл, ядуурлыг бий болгоход нөлөөлсөн гэдгийг судлаачид сануулж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд манай улс 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчлэхээр байгаа юм. Үүний нэг нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль. Хэрвээ энэ хуулийг баталвал Монгол Улсын хөгжлийн бодлогыг зангиддаг яамтай болно. Бид хууль эрх зүйн буландаа энэ талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. /2020.01.30/
| Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийг шинэчилнэ | ||
| Үзсэн: 453 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.