Шууд Chart

18 настай Билли Айлиш “Grammy” наадмаас дөрвөн шагнал хүртжээ

2020-01-30 11:41:28

62 дахь удаагийн “Grammy” наадмын “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг Америкийн поп дуучин 18 настай Билли Айлиш хүртжээ.

Мөн тэрбээр “Шилдэг дуу”, “Шилдэг цомог”, “Шилдэг бичлэг” шагналын эзэн болсон байна.

Тус наадмын хамгийн гол зургаан шагналын дөрвийг нь хүртсэн түүний энэ амжилтыг хамгийн сүүлд Кристофер Кросс тогтоож байжээ.

“Оны дуу” шагналыг Билли Айлиш “Bad Guy” дуугаараа Леди Гага, Таня Такер, Тейлор Свифт нарын зэрэг уран бүтээлчийг ардаа орхисон байна.

Тэгвэл Шилдэг гоцлол дууны цомог” шагналд түүний When We All Fall Asleep, Where Do We Go цомог алдарт Бейонсегийн “The Lion King”, Эд Шираны “No.6 Collaborations Project” зэрэг цомгийг түрүүлжээ.

“Grammy-2020” наадам АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимд болсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

18 настай Билли Айлиш “Grammy” наадмаас дөрвөн шагнал хүртжээ   
Үзсэн: 1538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй