Шууд Chart

Гадаадад байгаа иргэд хэрхэн бүртгүүлэх вэ

2020-01-30 11:54:45

2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Хонконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Вьетнам, Сингапур, Непал, Франц, Австрали зэрэг 18 улс оронд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдээд байна.

Хилийн чанадад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж байгаа монгол иргэд https://citizen.gov.mn холбоосоор цахим бүртгэлд хамрагдахад хүндрэл үүсэх тохиолдолд доорх холбоосоор Үндэсний статистикийн хорооноос бэлтгэн ирүүлсэн бүртгүүлэх заавартай танилцана уу.

Цахим бүртгэлд холбогдох боломжгүй тохиолдолд өөрт ойр байрлах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газартай утсаар эсвэл цахим шуудангаар холбогдон бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.

Ийнхүү бүртгэлд хамрагдсанаар байгалийн гамшиг, халдварт өвчний дэгдэлт зэрэг онц байдал үүссэн тохиолдолд Та бүхний эрх ашгийг шуурхай хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг болон бусад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

1. https://citizen.gov.mn/ -д хэрхэн бүртгүүлэх вэ?

https://www.youtube.com/watch?v=Uc5o0a46rNI&feature=youtu.be

2. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын холбоо барих мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.


Гадаадад байгаа иргэд хэрхэн бүртгүүлэх вэ   
Үзсэн: 1274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй