Шууд Chart

З.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллалаа

2014-03-25 13:37:46

Улсын Их Хурлын дарга З.Энхболд гуравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Түүнийг орон нутагт ажиллахад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын даргын зөвлөх З.Нарантуяа болон албанa бусад хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдсан байна.
Тэрээр тус аймагт ажиллах томилолтоо Наурызын баярын өмнөх урлагийн тоглолт үзэж сонирхон, баярын хуралд оролцсоноор эхлүүлсэн. Тэрбээр мөн хурлын үеэр салбартаа онцгой гавьяа байгуулсан иргэдийг шагнаж урамшуулжээ.
 
Мөн тус аймаг дахь Барилгын цэргийн 340 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна Казак түмний Науризын баярт оролцож мэндчилгээ дэвшүүлсэн байна. Үүний дараа З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн нутагт орших “Асгатын мөнгөний орд”-д ажиллалаа. 

   

Нийтэлсэн: О.Энхмаа

З.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллалаа  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй