
Болгарын их зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31 буюу энэ өдөр төржээ.
Түүний жинхэнэ нэр нь Вангелия Пандева Гуштерева /Димитрова/. Тэрээр бүр 12 настайгаасаа улстөр сонирхох болсон гэдэг. Энэ нь тохиолдол бус, учир нь Ванга орчин үеийн Македонд төрсөн юм.
Чухам энэ газар нутгийг Турк, Грек, Болгар болон Серб улсад удаан хугацааны турш булаацалдсаар ирсэн билээ.
Вангагийн эх орон дэлхийн хоёр дайны хөлд нэрвэгдэж, ах дүү, ард түмэн болох болгарчууд, сербүүд хоорондоо тулалдаж байсан юм. 1945 оноос хойш ч Ванга улстөрийг сонирхсоор байв. Тэр 1930-аад онд Болгарын Петрич хотод ирж суурьшжээ.
Вангаг хамгийн анх дэлхий даяар алдаршуулсан зөгнөл бол Дэлхийн II дайн эхлэх тухай таамаглал.
Болгарын хаан III Борис өөрийн биеэр түүн дээр хүрэлцэн ирэхэд Ванга “Чиний улс томорсоор байгаа. Гэвч дахиад самрын хальсан чинээ болох вий. Ер нь Болгар Улс дайнд оролцох хэрэггүй” гэж сэрэмжлүүлжээ. Гэвч улстөрчид зөнчийн үгэнд орсонгүй, Гитлерийн талд байлдаж, улмаар ялагдсан билээ. Тэгээд дайны дараа ЗХУ “өмөөрсний ачаар” Болгар Улс газар нутгаа алдахаас сэргийлсэн гэж оросууд үздэг. Дашрамд дурдахад Гитлер ч Ванга дээр ирж үзүүлсэн бөгөөд маш гутранги гарч явсан гэдэг.
Зарим судлаачийн таамаглаж буйгаар түүнийг 1945 оны дөрөвдүгээр сард үхнэ гэдгийг хэлсэн байж ч болох юм гэдэг.
Энэ мэт олон үйл явдлыг таамаглаж, одоогоос ирээдүйн цаг үеийг хэлсэн нь нотлогдож, биелж байна.
Болгарын их зөнч Ванга энэ өдөр мэндэлжээ | ||
Үзсэн: 4147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.