Шууд Chart

“Би бол Баатар” номын нээлт боллоо

2020-01-31 08:43:19

Нэрт найруулагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны түүхэн замналыг харуулсан “Би бол Баатар” номын нээлт боллоо.

Нээлтэд түүнтэй хамтран ажиллаж байсан театр, кино урлагийн салбарын шилдгүүд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэв.

“Би Бол Баатар” номыг нэрт найруулагчийн өнгөрсөн хугацаанд сонин, сэтгүүл, телевизэд өгсөн ярилцлагын хайчилбар болон цуглуулсан баримт сэлтийг нэгтгэн бүтээсэн байна.

Баатар найруулагчийн хүү Энхжин аавынхаа авьяас, бүтээл, ажил үйлсийг үргэлжлүүлж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд найруулагчаар ажиллаж буй. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Би бол Баатар” номын нээлт боллоо   
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй