Шууд Chart

Цагдаагийн алба хаагчид 23 хүнийг галын аюулаас аварчээ

2020-01-31 11:27:21

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эрин" хорооллын 53 дугаар байранд их хэмжээний гал гарсан дуудлага тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст иржээ. Үүний дагуу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Төгөлдөр, эргүүлийн цагдаа Энх-Амгалан нар түргэн шуурхай ажиллаж галын голомтоос гарах боломжгүй байсан бага насны 3 хүүхэд болоод 20 гаруй хүнийг галын аюулаас аварсан байна. Онцгой байдлын газрын мэдээлснээр тус орон сууцны 2 дугаар давхраас 12 дугаар давхрын цахилгаан дамжуулах төв шугамын цахилгааны утас шатсанаас гал гарсан байна. Галыг онцгой байдлын газрын 7 аврагч нэг цаг ажилласны эцэст унтраасан. Иймээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон энэ үед хүүхдийг болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.  /2020.01.30/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагдаагийн алба хаагчид 23 хүнийг галын аюулаас аварчээ  
Үзсэн: 1438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй