![](/uploads/202002/news/thumb/2cbc6365b22f275a1616f5e1312ae176_x3.jpg)
БНХАУ-д 1 дүгээр сарын 3-нд шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар ДЭМБ-аас мэдээлсэн. Тэр үeэс эхлэн ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн. Тухайлбал Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтэс ДЭМБ-аас мэдээллийг шуурхай авч халдварт өвчний тархалт, тоо бүртгэл, статистик мэдээллийг нэгтгэж байна.
Мөн Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсээс эрүүл мэндийн байгууллагуудын эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн судалгааг гаргаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг авч байна. Түүнчлэн Эмнэлгийн тусламжийн газар шинэ коронавирусийн халдварын үeийн арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж байгаа юм. Мөн хүн амыг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх үнэн зөв мэдээллээр шуурхай хангах зэрэг олон талт арга хэмжээг авч авч байна.
Эрүүл мэндийн яам бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна | ||
Үзсэн: 1096 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.