Шууд Chart

Австралийн нийслэлд онц байдал зарлалаа

2020-02-02 09:31:42

Австралийн нийслэл Канберра хотод онц байдал зарласан байна. Тус хотыг багтаасан бүс нутаг дахь ой хээрийн түймэр хурдацтай тэлж байгаа учраас ийм шийдвэр гаргажээ.

Австралийн нийслэлийн нутаг дэвсгэрийн 8 хувь нь гал түймэрт автаад байгаа юм. Энэ гамшигт үйл явдалтай холбогдуулж Австралийн Нийслэлийн бүсийн тэргүүн сайд Эндрью Барр баасан гарагт хэвлэлийн хуралд оролцжээ. Энэ үеэр тэрээр нийслэл хотын нутаг дэвсгэр 2003 оноос хойш ажиглагдаж байгаагүй ойн хээрийн түймэртэй аюултай тулгараад байгааг онцолжээ. Тэр дундаа 390 000 гаруй хүн амьдардаг зүүн өмнөд бүс хамгийн их хохирол амсахаар байгааг хэлжээ. Энэ бүс нь ихээхэн хуурайшилттайгаас гадна ойрын өдрүүдэд хэт халуун болон хүчтэй салхи ихтэй байх юм.

Онц байдал зарлах шийдвэрийг өнгөрсөн 1 -р сараас 2-р сарын 2-ны хоорондох ой хээрийн түймрийн зураглал дээр тулгуурлан гаргасан гэдгийг хэлжээ. Гал түймрийн онцгой  аюултай бүсэд багтаагүй айл өрхүүдийг ч гэсэн энэхүү байгалийн аюулт үзэгдлээс өөрсдийгөө хамгаалах бүх л шаардлагатай алхмыг авч хэрэгжүүлэхийг уриалжээ. Австралийн Нийслэлийн бүсийн зарим газар нутагт бямба гарагт  41 хэмд хүрч халах талаар тус улсын цаг уурын товчноос мэдээлжээ. Ер нь Австрали улсад өнгөрсөн жилийн сүүлийн саруудад гарсан гал түймрийн улмаас 20 гаруй хүн амиа алдсан юм. Энэ байгалийн аюулт үзэгдэлд хамгийн их хохирол амссан мужаар Шинэ өмнөд Уэльс нэрлэгдэж байна.

Сиднейгийн Их Сургуулийн судлаачид ойн хээрийн түймэр 1 тэрбум гаруй ан амьтанд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөг үзүүлсэн гэж тооцоолжээ. Энэхүү сөрөг нөлөөн дотор гал түймрийн үеэр амиа алдах, өөр газар нутаг руу дүрвэх, хоол усны гачигдалд орох зэрэг багтаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралийн нийслэлд онц байдал зарлалаа   
Үзсэн: 5170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-03 09:13
Австралийн түймэр чинь унтраагүй байгаа юм уу? 12 сард бороо ороод үер болж байна гэж мэдээ гараад байсан. Ямар унтардаггүй түймэр вэ? Гал, усны гашуун зовлон хэцүү шүү???
Зочин [127.0.0.xxx] 2020-02-03 00:59
xujaa gej yaj medej bgaam
[127.0.0.xxx] 2020-02-02 13:38
ENE HUJAANUUD ABSTRALIG BUR SHATAAJ DUUSGALAA

Бидэнтэй нэгдээрэй