Шууд Chart

Германд хулсны баавгайн ихэр бамбаруушийг олон нийтэд анх удаагаа харуулжээ

2020-02-02 09:32:27

Өнгөрсөн зун Германы Берлин хотын амьтны хүрээлэнд хулсны баавгайн ихэр бамбарууш мэндэлсэн юм. Тэгвэл Германы нутаг дэвсгэр мэндэлсэн хамгийн анхны бамбаруушуудыг  олон нийтэд харуулжээ.

Энэхүү өхөөрдөм ихэр бамбарууш Берлин хотын амьтны хүрээлэнд 2019 оны 8-р сарын 31-нд мэндэлсэн юм. Ах дүү хоёр бамбаруушны нэгийг нь Пит, харин нөгөөг нь Пауле гэж нэрлэжээ. Бамбаруушнууд мэндэлснээс хойш анх удаагаа гадаа гарсан үйл явдал өнгөрсөн лхагва гарагт болжээ. Харин Германы нутаг дэвсгэрт мэндэлсэн хамгийн анхны гэдгээрээ олон нийтийн анхаарлыг татаж буй дээрх хоёр бамбаруушийг пүрэв гарагт амьтны хүрээлэнгийн зочдод анх удаагаа харуулжээ. Берлин хотын амьтны хүрээлэнгээс Пит гэх бамбарууш тун тайван амгалан төдийгүй ойр ойрхон дуг хийдэг гэдгийг онцолжээ. Харин Питээс 48 минутын өмнө мэндэлсэн Пауле бамбарууш тун сониуч, сахилгагүй нэгэн гэнэ. Бамбаруушнуудад  Хятад нэр өгсөн бөгөөд Питийг Мэн Сиян, харин Паулег Мен Юань гэж  Хятадаар дууддаг. Тэдний ээж нь Мен Мен, эцэг пандаг нь Жиао Чин гэж нэрлэдэг.

Тэднийг 2017 оны зун Германд авчирж байжээ. Хятад улс хулсны баавгайнуудаа гадаадын оронд түрээслүүлдэг уламжлал тогтсон. Энэхүү түрээснээс орж ирсэн мөнгийг байгаль орчныг хамгаалах хөтөлбөрүүдэд зориулдаг байна. Мэндлээд удаагүй байгаа бамбаруушнууд эхний хэдэн жилийг эцэг, эхийн хамтаар Берлиний амьтны хүрээлэнд өнгөрүүлнэ. Гэхдээ Бээжин гадаадын орны амьтны хүрээлэнд мэндэлсэн хулсны баавгайн бамбаруушийг эх газрын Xятад руу буцаах ёстой гэсэн гэрээг байгуулдаг байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германд хулсны баавгайн ихэр бамбаруушийг олон нийтэд анх удаагаа харуулжээ   
Үзсэн: 1562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
WOW [127.0.0.xxx] 2020-02-02 12:53
GERMAN PANDA

Бидэнтэй нэгдээрэй