Коронавирусийн халдвар урд хөршид гарч бидний сэтгэлийг түгшээж байгаа энэ өдрүүдэд Польш улсад ажиллаж, амьдарч байгаа эмч нар, монголчууд "Эх орондоо маск илгээцгээе" аяныг санаачлан хандив цуглуулж нийт 40 мянган маск, хамгаалалтын 100 ширхэг хувцсыг явуулжээ. Польш улсад 100 гаруй монгол эмч, 1000 орчим монгол иргэн ажиллаж, амьдардаг. Эмч нар Монгол орны тэр тусмаа эрүүл мэндийн салбар дахь үйл явдлыг анхааралтай ажиглаж, боломжтой үедээ тусламж явуулж хамтран ажилладаг уламжлалтай. Энэ тухай "Монголын мэдээ" сувгийн Польш улс дахь сурвалжлагч С.Цэрэндэмбэрэл мэдээ ирүүллээ.
| Польш улсад амьдардаг монголчууд эх орондоо маск, хамгаалалтын хувцас илгээлээ | ||
| Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.