Шууд Chart

Парисын “Их Дуулга” тэмцээн энэ сарын 8-нд эхэлнэ

2020-02-03 10:47:57

Парисын “Аккоротель арена” цогцолборт энэ сарын 8-нд эхлэх “Их Дуулга” тэмцээнд 122 орны 800 жүдоч хүч үзнэ.

Тэд олимпын онооны төлөө өрсөлдөх тул маш ширүүн болох нь дамжиггүй.

Тэмцээний эхний өдөр эмэгтэй 48, 52, 57, 63 кг, эрэгтэй 60, 66, 73 кг-ийн жинд болно. Финалын барилдаанууд орон нутгийн цагаар 17:00 цагт эхлэх бөгөөд Улаанбаатараас долоон цагийн зөрүүтэй юм.

Харин маргааш нь эмэгтэй 70, 78, + 78 кг, эрэгтэй  81, 90, 100, + 100 кг-ийн жингийн барилдаантай.

Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид:

Эрэгтэй

60 кг

Д.Амартүвшин, Л.Өнөболд

66 кг

Г.Хэрлэн, Ё.Басхүү

73 кг

Ц.Цогтбаатар, Г.Одбаяр

81 кг

О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн

90 кг

Г.Алтанбагана

100 кг

Л.Отгонбаатар

+ 100 кг

Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр

Эмэгтэй

48 кг

М.Уранцэцэг, Г.Наранцэцэг

52 кг

Л.Сосорбарам, Б.Хорлоодой

57 кг

Д.Сумъяа

63 кг

Б.Ганхайч

70 кг

Ц.Наранжаргал

78 кг

О.Мөнхцэцэг

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Парисын “Их Дуулга” тэмцээн энэ сарын 8-нд эхэлнэ   
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй