Дэлхийн тэрбумтангуудыг тэргүүлдэг Жефф Безосийн хөрөнгө нэг өдрийн дотор 8 тэрбумаар нэмэгдсэн байна. Түүний амазоны компанийн хувьцааны ханш огцом өсөөд байгаа юм.
Өнгөрсөн баасан гарагт амазон компанийн хувьцаа 7 гаруй хувиар нэмэгдэж, 2000 ам.доллар хүрсэн байна. Түүний өмнөх өдрийн хаалтын ханш 1870 ам.доллар байсан юм. ийнхүү Америкийн цахим худалдааны компанийн хувьцааны ханш хурдацтай өссөн нь Жефф Безосын орлогыг өдрийн дотор 8 тэрбум ам.доллараар нэмэгдүүлжээ. Азамоны компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.долларт аль хэдийн хүрээд байгаа төдийгүй Америкийн цөөн компани л ийм өндрөөр үнэлэгдэж байж. 2018 онд тус компанийн үнэлгээ хамгийн анх удаагаа 1 их наяд ам.доллар болж байжээ. Безосын хөрөнгө амазон компанийн хувьцааны ханштай салшгүй холбоотой юм.
Учир нь тэрээр тус компанийн нийт хувьцааны 12 хувийг буюу 57 сая хувьцааг эзэмшдэг байна. Блүүмбергийн тэрбумтангуудын индексийн мэдээллээр Жефф Безосийн нийт орлого 124 тэрбум болоод байна. Өнгөрсөн Жефф Безос эхнэр маккензей безосоос салж байгаагаа албан ёсоор зарласан. Хосууд гэрлэлтээ цуцалсны дараа маккензей Безос амазоны хувьцааны 4 хувийг түүнд шилжүүлсэн юм. Ер нь өнгөрсөн 2019 он амазон компанийн хувьд тийм ч ашиг орлоготой сайтай жил байгаагүй, харин тус компанийн хувьд 2020 онд эерэг хүлээлтээр дүүрэн жил болж байна.
| Дэлхийн хамгийн баян хүний хөрөнгө нэг өдрийн дотор 8 тэрбум ам.доллараар нэмэгджээ | ||
| Үзсэн: 1289 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.