Шууд Chart

Лаос улстай хамтран ажиллана

2014-03-26 08:27:07

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын хооронд 2014-2018 онд хамтран ажиллах тухай Санамж бичигт талууд өчигдөр гарын үсэг зурлаа.

Санамж бичигт тусгаснаар талууд Олон Улсын Парламентын Холбооны хурал болон олон улс, бүс нутгийн хүрээнд зохиогдох парламентын чуулга уулзалтын үеэр хоёр талын төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулж, харилцан сонирхсон асуудлаар санал солилцож байх ажээ.
 
Мөн талууд хоёр улсын хууль тогтоох байгуулагын үндсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох зорилгоор төв парламентын болон орон нутгийн хурлын төлөөлөгчдийг харилцан илгээж байхаар тусгасан байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Лаос улстай хамтран ажиллана  
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй