Хятадын Ухань хотод коронавирусийн тархалтыг саармагжуулах, энэ вирусийн халдварыг авсан өвчтөнүүдэд тусгайлан зориулсан хоёр эмнэлгийг барих ажил явагдаж байгаа. Тэгвэл одоогоос 7 хоногийн өмнө бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн эхний эмнэлгийн барилгын ажил нь ням гарагт дуусч, ашиглалтад оруулжээ.

Хуошеншан гэх шинэ эмнэлгийн нээлт даваа гарагт болж, эмнэлгийн ажилтнуудыг шинэ төв рүү нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ шинэ эмнэлэгт хятадын армийн 500 эрүүл мэндийн шинжээч, эмч, сувилагчаас гадна ардын чөлөөлөх армийн агаарын хүчин, усан флот болон явган цэргийн сургуулиудын нийт 450 эрүүл мэндийн ажилтан ажиллах юм. Харин Лейшеншах гэх хоёр дахь 1500 ортой эмнэлгийг барих ажил энэ сарын 5-нд дуусч, 6-наас өвчтөнүүдээ хүлээн авах мэдээлэл гарчээ.

| Найман өдрийн дотор барьсан мянган ортой эмнэлгийг ашиглалтад оруулжээ | ||
| Үзсэн: 1290 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.