Шууд Chart

Сомали улсад царцааны нүүдлээс үүдэн онц байдал зарлажээ

2020-02-04 10:43:14

Сомали улсад  царцааны нүүдлээс үүдэн онц байдал зарлахад хүрсэн байна.  Тус улсын хөдөө аж ахуйн салбар царцааны нүүдлээс үүдэн их хэмжээний хохирол амсаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Сомали улсын Хөдөө Аж Ахуйн сайд ургамалаар хооллогч царцаанууд тус улсын аль хэдийн хүнд байдалд ороод байгаа газар тариалангийн салбарт ноцтой хохирол учруулахаар байгааг мэдээлсэн байна. Тус улсад 4-р сард ургац хураалт эхлэх төдийгүй үүнээс өмнө царцааны нүүдлийг зогсоох арга хэмжээг авч чадахааргүй байгаа юм. Нэгдсэн Үндэсний Байгууллагаас Африкийн Сомали болон Этиоп улсад өнгөрсөн 25 жилийн хугацаанд огт ажиглагдаж байгаагүй үй олон царцааны нүүдэл болж байгааг мэдээлжээ. Хил залгаа Кени улсад өнгөрсөн 70 жилийн хугацаанд царцаанууд газар тариалангийн салбарт аюул учруулах хэмжээнд өсч үржээгүй ч Сомали улсад нөхцөл байдал тэс өөр байна.

Сомали дахь аюулгүй байдалтай холбоотойгоор онгоцоор шавьжны хорыг цацах боломжгүй байгаа. Өнгөрсөн 1-р сард НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас Сомалийн хойгийн орнуудад царцааны эсрэг тэмцлийг явуулахад олон улсын зүгээс тусламж үзүүлэхийг дэлхийн дахинд уриалж байсан юм. Учир нь Африкийн Эвэр буюу Сомалийн хойгийн  бүсэд энэ жилийн  6- р сар гэхэд царцааны тоо толгой 500 дахин үржих аюултай байгаа юм. 2019 оны сүүлийн саруудад орсон ширүүн бороо  нь царцааны тоо толгой хурдацтай өсөх нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй зүүн Африкийн орнуудад хурдацтай тархаж байна.

Царцаа нь өдөрт 150 км аялах чадвартай, нас биеэнд хүрсэн царцаа  нэг өдөрт өөрийнхөө жинтэй энэ дүйцэхүйц хэмжээнийу ургамалаар хооллодог. 12-р сард Этиоп улсад царцаанаас үүдэн зорчигч тээврийн онгоцны нислэг саатахад хүрч байсан юм. Онгоцны сэнс, хөдөлгүүр болон бусад эд анги уруу олон мянган царцаа орж, үүнээс үүдэн онгоц Аддис Абаба хотод яаралтай газардаж байжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сомали улсад царцааны нүүдлээс үүдэн онц байдал зарлажээ  
Үзсэн: 2145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
erdenet [127.0.0.xxx] 2020-02-05 13:18
mongoloos saihan zamtai

Бидэнтэй нэгдээрэй