![](/uploads/201403/news/thumb/da11d41e67e7555d9cce98b5a5ea3393_x3.jpg)
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Оюутан-цэрэг" хөтөлбөр хэрэгжүүлэх тухай холбогдох захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг ирэх дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулжээ.
Мөн уг захирамжаар “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан бөгөөд шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргах аж.
Төлөвлөгөөний дагуу “Оюутан-цэрэг” хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах, хөтөлбөрт хамрагдах оюутнуудын судалгааг гаргаж, тус оюутнуудыг эрүүл мэндийг үзлэгт хамруулах зэрэг ажлуудыг хийхээр болжээ.
“Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө:
д/д
|
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
|
Хугацаа
|
Хариуцах хүн |
1
|
Оюутан –Цэрэг хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах
|
3 дугаар сард
|
Дэд хурандаа Б.Баянмөнх
|
2
|
Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусын “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах судалгааг гаргах
|
3 дугаар сард
|
Дүүргүүдийн цэргийн штаб
|
3
|
“Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах
|
5 дугаар сард
|
Дүүргүүдийн цэргийн штаб
|
4
|
“Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн залуусыг цэргийн албанд татан алба хаалгах байгууллагад хүлээлгэн өгөх
|
5 дугаар сард
|
Дүүргүүдийн цэргийн штаб
|
5
|
Их, дээд сургуулиудтай хамтран сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах сонирхолтой оюутануудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг сонгон суралцуулах
|
4-6 дугаар сард
|
БХИС
|
6
|
Шаардлага хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамруулах
|
6-8 дугаар сард
|
БХИС
|
7
|
“Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хаасан залуусыг хүлээн авах
|
8 дугаар сард
|
Дүүргүүдийн цэргийн штаб
|
“Оюутан-цэрэг” хөтөлбөр ирэх сараас эхлэнэ | ||
Үзсэн: 1422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.