Шууд Chart

Эдийн засгийн чуулган өндөрлөлөө

2014-03-26 08:51:39

“Монголдоо бүтээцгээе” ерөнхий сэдвийн дор тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Монголын эдийн засгийн чуулган-2014” Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлээд өндөрлөлөө.  

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэдээлснээр нийт салбар хуралдаанд 900 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд зохион байгуулалтын хувьд  шинэлэг болсон гэж зохион байгуулагчид хэллээ.
 
Энэ жил салбар хуралдааны сэдэв өмнөх жилүүдтэй харьцуулвал хоёр дахин их болсон. Нийт 34 сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
 
Өмнөх жилүүдэд нэг хэлэлцүүлэгт 100-200 хүн оролцож, ихэнх нь санал бодлоо хэлж чадалгүй өндөрлөдөг байсан бол энэ жил сэдвүүдээ нарийвчлаад нэг сэдвээр 30- 40 хүн оролцоход хүмүүсийн оролцоо нэмэгдэж, хэлэлцүүлгийн чанар сайжирсан ба дэлхийн эдийн засгийн форумын төслийн багийг урьж оролцуулсан нь онцлогтой гэж зохион байгуулагчид мэдээллээ.         
Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийн чуулган өндөрлөлөө   
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй