Шууд Chart

Монголын теннисчид Ази ба Далайн орнуудын бүсийн II хэсгийн тоглолтод оролцож байна

2020-02-04 17:54:39

Монголын теннисчид энэ сарын 4-8-нд Шинэ Зеландын Веллингтон хотноо болох эмэгтэй теннисчдийн багийн хамгийн том тэмцээн болох FED CUP “Дэлхийн цом”-ын тэмцээний Ази ба Далайн орнуудын бүсийн II хэсгийн тоглолтод оролцож байна.

Тэмцээнд оролцох багууд 5 ангилалд (Дэлхийн 1, Дэлхийн 2, Тивийн бүс 1, Тивийн бүс 2, Тивийн бүс 3) эрэмбэлэгддэг бөгөөд тэмцээний ерөнхий зарчим нь ангилал тус бүртээ сайн тоглосон багууд дээшээ шат ахих ба доошоо унах байдлаар тоглоно.

Монголын теннисчид энэ нэр хүндтэй тэмцээнд түүхэндээ анх удаагаа орж буй нь энэ бөгөөд Ази ба Далайн орнуудын бүсийн хоёр хэсгийн тэмцээний “А” зоонд Пакистан, Шинэ Зеланд, Сингапурын шигшээ багтай оноолт таарчээ.

А.Жаргал, Э.Эрдэнэсүрэн, Э.Болор, Б.Шинэжаргал нарын бүрэлдэхүүнтэй манай баг эхний тоглолтоо Пакистантай хийнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын теннисчид Ази ба Далайн орнуудын бүсийн II хэсгийн тоглолтод оролцож байна  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй