
ДБЭТ-ын гоцлол дуучин, баритон Б.Монголхүү Москвагийн Кремлийн ордонд дуурийн шилдэг дуучдын нэгдсэн тоглолтод оролцжээ.
Уг тоглолтонд зөвхөн “Романсиада” уралдаанд оролцож, шагнал хүртэж байсан уран бүтээлчдийг урьсан байна. Б.Монголхүүгийн хувьд ОХУ-д суралцаж байхдаа дээрх уралдаанд оролцож шагналт байр эзэлж байсан тул ийнхүү уригдсан байна.
Үүнд Итали, Испани, Узбекстан, Казахстан гэх мэт 10 орчим орны дуучин оролцсон аж.
Манай улсын дуучин “Гори, гори, моя звезда” нэртэй XIX зууны сүүлчээр бичигдсэн романсыг сонгосон гэнэ.
Нэмж хэлэхэд, Б.Монголхүү нь “Virtuoso Gala Concert-2019”-д ОХУ-ын Липецк хотод болсон тус улсын алдарт дуучин, ЗХУ-ын ардын жүжигчин Н.Обуховагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын VIII уралдаанд III байр эзэлсэн билээ. Мөн Санкт-Петербург хотод болсон суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдаанд амжилттай оролцсоноос гадна Казахстан Улсад болсон тус улсын дуурийн алдарт дуучин Бибигуль Тулегеновагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд “Өөрийн орны бүтээлийг амжилттай дуулсан” номинацийн шагнал хүртсэн амжилтаараа уригдаж дуулсан юм.
Дуурийн дуучин Б.Монголхүү Кремлийн ордонд болсон шилдэг дуучдын нэгдсэн тоглолтод оролцжээ | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.