
Оросын армийн дэслэгч генерал Лев Рохлин баатар цолноос татгалзсан анхны жанжин аж. Тэрээр Чечений нэгдүгээр дайны үед хамгийн үр дүнтэй тактик боловсруулж, хамгийн бага амьд хүч алдан хамгийн амжилттай тулалдсан нь түүхэнд үлдсэн юм.
Тиймээс тухайн үеийн цэргийн алба хаагчид түүнийг гарцаагүй баатар цол хүртэх ёстой хүн гэж хүлээн зөвшөөрчээ.
Улмаар ОХУ-ын баатар цол гардуулах болоход тэрээр татгалзаж бараг “алтан” гэж болохоор алдарт үг хэлсэн нь “Иргэний дайны үеэр цэргийн жанжид алдар хүнд хүртэх ёсгүй, энэ дайн бол бахархал биш, харин гай зовлон, уй гашуу, шившиг юм” гэсэн байдаг аж.
Баатар цолноос татгалзсан анхны жанжин | ||
Үзсэн: 5742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.