
ОХУ-ын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов “100 сая ам.долларын төлөө байсан ч би тэр “тэнэг” Конор МакГрегортой дахин тулалдахгүй. Надад тийм мөнгө хэрэггүй” хэмээн мэдэгджээ. Тэд өнгөрсөн онд тулалдсан ч дуулиан дэгдээж, олныг талцуулсан. Харин Хабибын менежерийн хэлснээр Саудын Арабын спортын тэрбумтан бизнесмен Конортой хийх тулааныг 100 сая ам.долларын бооцоотой зохион байгуулах санал тавьсан аж.
Дагестан гаралтай тулаанч Хабиб Нурмагомедов ирэх дөрөвдүгээр сарын 18-нд АНУ-ын тамирчин Тони Фергусонтой тулалдахаар бэлтгэж буй. Тэрбээр энэ тэмцээнийг маш чухал тулаан болно хэмээн мэдэгдэж, бэлтгэлээ шаргуу базааж байгаа аж.
Ирландын “сагсуу шар” хочит Конор МакГрегор өнгөрсөн нэгдүгээр сард UFC-246 дээр Америк тулаанч Дональд Серронег 40 секундын дотор буулган авч өөрийгөө эргэн ирснийг дэлхий даяар зарласан. Тэрбээр Хабибтай хийсэн тулааны дараа зодог тайлж буйгаа зарлаад байсан ч 15 сарын дараа октагондоо эргэн ирсэн нь энэ.
Хабиб: 100 сая ам.долларын төлөө байсан ч би тэр “тэнэг” Конор МакГрегортой дахин тулалдахгүй | ||
Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.