Шууд Chart

ОХУ-ын шинэ коронавирусийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

2020-02-06 09:28:01

ОХУ-ын нутаг дэвсгэр дээр шинэ төрлийн коронавирус (2019-nCoV)-ын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улс, ОХУ-ын улсын хилийн Эрээнцав – Соловьевск (автозам), Сүхбаатар – Наушки, Цагаан нуур – Ташанта, Алтанбулаг – Хиагтын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-аас Монгол Улсаар дамжин ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхийг түр хязгаарласан.

Түүнчлэн, 2020 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн агаарын хилийн боомтоор БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ирж буй гадаад иргэдийг нэвтрүүлэхийг түр хугацаагаар хязгаарлажээ. Харин Москва хотын “Шереметьево” шалган нэвтрүүлэх боомтоор Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын иргэд, онгоцны багийн гишүүд, албан ёсны зочид төлөөлөгчид болон тус улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийг зөвхөн нэвтрүүлэх юм байна. 


ОХУ-ын шинэ коронавирусийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ   
Үзсэн: 1268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй