Шууд Chart

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ээлжит зочноор туульч О.Цагаанзам уригджээ

2020-02-06 16:04:12

“Hero” энтертайнментийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ээлжит зочноор Жангарч, туульч, дуучин, биет бус соёлын өв тээгч ОХУ-ын Халимагийн иргэн Охийн Цагаанзам уригджээ.

Энэ талаар тус нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Баатар фэйсбүүк хуудасдаа “Энэ удаагийн дугаараа хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, алдарт дуучин, гавьяат жүжигчин “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан,Торгуудын Авиан Баатархуяг нартай хамжив” хэмээж бичжээ.

Иймд уг нэвтрүүлгийг үзэхийг хүсдэг хүмүүний мэлмийг тун удахгүй мялаах нь ээ.

Сонирхуулахад О.Цагаанзамын нэрний учрыг тодруулахад Сибирьт цөлөгдсөн Халимагуудад Хрущев эх нутагтаа буцах зөвшөөрөл өгч, их нүүдэл хийх үед мэндэлсэн тул эмээ нь энэхүү нэрийг хайрласан гэдэг.

 

 













Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ээлжит зочноор туульч О.Цагаанзам уригджээ  
Үзсэн: 2244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-08 13:31
Цагаан зам жир нэгэн бус дээд Тэнгэрээс илгээгдсэн Тэнгэр заяат хөх толботон. Сайхан нэвтрүүлэг болно гэдэгт найдаж байна. Буржгар Жагай ,бэтэг хуягаа илүүдэж дээ. Амжилт хүсье Баатар нарт.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-06 16:22
хүлээе

Бидэнтэй нэгдээрэй