Шууд Chart

“Токио-2020” зуны олимпын наадам цуцлагдахгүй

2020-02-07 08:10:03

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 32 дахь удаагийн зуны олимпын наадам арлын Японы Токио хотод хэдхэн сарын дараа эхэлнэ.

Гэвч дэлхий нийтийг цочроогоод буй шинэ коронавирусийн улмаас олон арван тэмцээн уралдаан цуцлагдаж байгаа энэ үед “Токио-2020” зуны олимпын наадмыг зохион байгуулагчдын зүгээс “Шинэ вирусээс үл хамааран төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдана” хэмээв.

Өнгөрсөн баасан гарагт гаргасан тус хорооны мэдэгдэлд "Бид хэзээ ч олимпын наадмыг цуцлах талаар бодож байгаагүй. Бид олон улсын олимпын хороо болон бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай гэсэн бүх арга хэмжээг авна" гэжээ. Япон улсын Ерөнхий сайд Абе Шинзо өмнө нь мэдэгдэхдээ "Олимп болон паралимпийн бэлтгэл ажил энэхүү вирусийн дэгдэлтээс үл хамааран тогтвортой явах ёстой" гэж байсан юм.

БНХАУ-ын Ухань хотоос үүсэлтэй энэхүү шинэ коронавирусээр Япон Улсын 50 орчим хүн өвчлөөд байна гэсэн албан ёсны эх сурвалж мэдээллэв. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Токио-2020” зуны олимпын наадам цуцлагдахгүй   
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй