
Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, IBO холбооны дэлхийн аварга, “King Tug” хочит Н.Төгсцогтыг дэмжихээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга Э.Бадар-Ууган, улсын арслан Р.Пүрэвдагва, жүжигчин Э.Цолмонбаяр нар АНУ-ыг зорилоо. (Дээрх зураг өмнөх тулааны үеийнх болно)
Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга Гэри “Бага” Рассельтай энэ сарын 8-нд тулалдах юм.
АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын 10 мянган хүний суудалтай “PPL Center” спортын ордонд болох уг тулаан Монголын цагаар энэ ням гарагийн 09:00 цагт элэг нэгт бидэнд зарим телевизээр гарна.
Харин АНУ-д үндэсний хэмжээний томоохон телевиз болох “SHOWTIME” шууд дамжуулах аж.
Тэд Н.Төгсцогтыг дэмжихээр хүлгийн жолоо залжээ | ||
Үзсэн: 6948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.