Шууд Chart

Жеки Чан загвар үзүүлжээ

2020-02-07 11:37:00

БНХАУ-ын адалт жүжигчин, Холливудын од, найруулагч, продюсер Жеки Чан Францын нийслэл Парис хотноо болсон загварын долоо хоногт уригдаж, тайзан дээр загвар үзүүлжээ. 65 настай тэрбээр Хятадын спорт хувцасны “Li Ning” брэндийн намар, өвлийн хувцасны загвар зохион бүтээх ажилд гар бие оролцсон нь энэ аж.

Загвар зохион бүтээгч нь Хятадын эртний тулааны урлаг болох кунг-фугаас санаа авч урласан гэнэ.

Жеки Чаны бүтээсэн пүүз, хувцас Хятадад өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нөөс худалдаанд гарсан бөгөөд дэлхийн бусад орнонд энэ оны сүүлээр борлуулагдах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жеки Чан загвар үзүүлжээ   
Үзсэн: 1452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй