Шууд Chart

Унаж бэртэх гэмтэл ихэсчээ

2020-02-07 11:46:33

Төв аймгийн хэмжээнд иргэд явганаас унаж бэртэх тохиолдол өмнөх оноос нэмэгджээ. Нийт унаж гэмтсэн тохиолдлын 5.8 хувь нь гэмтэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн талаар албаныхан хэллээ. Мөн гурван хүн тутмын нэг нь гэртээ байхдаа, гудамж, зам талбайд явж байхдаа гэмтжээ. 

Харин нэг хүртэлх насныхан орноос ойчих, бусад насныхан хальтирч унах, юманд тээглэж бүдэрч ойчих төрлийн уналт нь осол гэмтлийн нэгдүгээр шалтгаан болж байна.

Хамгийн гол нь Төв аймгийн хэмжээнд унаж бэртсэн хүмүүсийн 63.5 хувийг эрэгтэйчүүд, 36.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.4 дахин их унаж гэмтдэг гэсэн судалгаа гарчээ.

Хальтирч унах үед ихэвчлэн битүү гэмтэл үүсдэг учраас тэдгээр иргэдийг НЭ-ийн яаралтай тусламжийн тасагт хүлээн авч байна. Мөн унаж бэртсэн хүмүүсийн 70 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар хагалгаанд орж, эрүүл мэндээрээ хохирч байгааг эмч нар анхааруулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унаж бэртэх гэмтэл ихэсчээ  
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй